Франчайз танилцуулга

Англи хэлний академи нь бүх нийтийн англи хэлний боловсролыг дээшлүүлэх чиглэлд 2005 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай баг хамт олон 2012 оноос монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон англи хэлний тусгай хөтөлбөрүүдийг боловсруулж амжилттай хэрэгжүүлсээр байгаа бөгөөд монгол мэргэжлийн багш нар 100% англи хэл дээр хичээлээ ордгоороо давуу талтай.

Франчайз бизнесийн давуу тал

Франчайзингийн салбарт туршлагатай хамт олны дэмжлэг, зөвлөгөөнд тулгуурлан сургалтын үйл ажиллагаагаа явуулна.

Нэр хүндийн хувьд боловсрол, спортын салбарт амжилттай ажиллаж хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд.

Зах зээлд жилээс жилд өргөжин тэлж шинэ хөтөлбөр, арга зүй, инновацийг нэвтрүүлдэг.

Франчайз хариуцсан менежер сургалтын стандарт, салбарын үйл ажиллагаанд хяналт тавьж зөвлөгөө өгч ажиллана.

Таны сонгосон байршилд хэрхэн засвар, тохижилт хийх талаар зөвлөж, маркетинг, зар сурталчилгаанд брэндийн нэгдсэн бодлогоор дэмжинэ.

Бизнесийн болон үйл ажиллагааг дэмжих, багшийг чадавхжуулах стандарт сургалтууд тогтмол явагдана.

Франчайз эрх авах процесс

1 МЭДЭЭЛЭЛ АВАХ

Сайт болон холбогдох ажилтнаас шинэ гэрээт салбар нээх талаар мэдээлэл авах

2 Анкет бөглөх

Сайтын Франчайз хэсгийн “Анкет бөглөх” товчийг дарж шаардлагатай мэдээллийг бичиж илгээх

3 Уулзалт хийх

Франчайз хариуцсан менежертэй онлайн уулзалт хийж үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах (анкет шаардлага хангасан тохиолдолд)

4 Баримт бичиг бүрдүүлэх

Гэрээ байгуулахад бэлдэх үүднээс шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж илгээх

5 Гэрээ байгуулах

Үйл ажиллагааны гарын авлагатай танилцах, мэдээллийн нэгдсэн системд нэвтрэх, шинэ салбар нээх бэлтгэл ажил эхлэх

6 Хүний нөөц бэлтгэх

Сургагч багш бэлтгэх сургалт, менежментийн болон бусад сургалтуудад хамрагдах

7 Анги танхим бэлтгэх

Сургалтын үйл ажиллагаа явуулах анги танхимын засвар, тохижилт хийх

8 Салбарын нээлт

Гэрээт салбарын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, суралцагчдыг элсүүлэх

Фрайнчайз салбарууд

ЭРДЭНЭТ САЛБАР 

Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр - 61029, 1-р баг, Отгонбилэгийн гудамж, “Дээдэс 2” байр Утас: 85003307, 85003306

ЗУУНМОД САЛБАР 

Монгол улс, Төв аймаг, Зуунмод сум - 41111, 1-р баг, Номт, Сэрүүн дэнж 11 – 1 тоот Утас: 85003307, 85003306

Scroll to Top