The Academy of English нь англи хэлний боловсролын салбарт цогц үйлчилгээ үзүүлэгч, Монгол Улсын боловсролын хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй үндэсний хэмжээний сургалтын байгууллага юм.
Манай академи нь 7–18 насны хүүхдүүдэд зориулсан бүтэн жилийн сургалт, улирлын эрчимжүүлсэн хөтөлбөрүүд, ярианы чадвар хөгжүүлэх сургалт, олон улсын шалгалтын бэлтгэл зэрэг боловсролын иж бүрэн шийдлүүдийг нэг дороос хүргэж, англи хэлний чадварыг системтэйгээр хөгжүүлдэг.
2005 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, боловсролын салбарт тогтвортой өсөлт, чанарын стандартыг бий болгон, мянга мянган сурагчдыг амжилттай бэлтгэсэн туршлагатай байгууллага юм. The Academy of English нь Улаанбаатар хотын хэмжээнд 8 салбарт үйл ажиллагаа явуулж, 50+ мэргэжлийн багш, ажилтны бүрэлдэхүүнтэйгээр жил бүр 2000+ сурагчдад боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Мөн хөдөө орон нутагт 2 аймагт франчайз хэлбэрээр хүүхдийн сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
Манай байгууллага нь олон улсын боловсролын стандарт, орчин үеийн сургалтын арга зүйд тулгуурлан, Монгол хүүхдүүдэд зориулан боловсруулсан хөтөлбөрөө 12 жилийн турш тасралтгүй сайжруулж ирсэн бөгөөд чадварлаг Монгол багш нарын нэгдсэн багийг бүрдүүлэн, хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтыг хэрэгжүүлдэг. The Academy of English нь зөвхөн хэлний боловсрол олгох төдийгүй сурагчдын өөртөө итгэх итгэл, харилцааны ур чадвар, манлайлал, бие даан суралцах чадварыг цогцоор нь хөгжүүлэхийг зорьдог. Манай төгсөгчид англи хэлээр чөлөөтэй харилцах чадвартай болж, олон улсын түвшинд суралцах, өрсөлдөх боломжийг нээж байна.
Өнөөдрийн байдлаар The Academy of English нь англи хэлний боловсролын салбарт олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тасралтгүй өсөлт хөгжлийг бий болгосон, хүүхдийн боловсролд чиглэсэн ICT + боловсрол хосолсон орчин үеийн сургалтын байгууллага болон өргөжиж байна.
“Жаргаж суръя.”
Бид суралцах үйл явцыг баяр баясал, үр дүн, амжилттай хослуулсан орчныг бүрдүүлж, Монгол хүүхдүүдийг дэлхийн иргэн болоход бэлтгэж байна.
The Academy of English-д бид:
олон жилийн турш туршиж, сайжруулсан өөрсдийн системтэй хөтөлбөр, практик төвтэй арга барилаар сурагчдыг богино хугацаанд бодит үр дүнд хүргэдэг.
Гадаад хэл сурахад “авьяас” хэрэгтэй биш —
зөв систем, зөв орчин, зөв арга хэрэгтэй.
2005 оны 08-р сарын 11-нд Хэл шинжлэлийн Ухааны доктор, дэд профессор Загдаагийн Ганчимэг Англи хэлний академийг үүсгэн байгуулж, 11 сард Монголд анх удаагаа "Англи хэл амжилттай сурах стратеги" сэдэвтэй лекцийг МХАҮТ-тай хамтран олон нийтэд нээлттэй зохион байгуулав.
Мөн оны 09-р сараас эхлэн бизнесийн англи хэл болон өсвөр насныханд зориулсан бүтэн жилийн академик англи хэлний сургалтуудыг явуулсан.

"Тархины Талх" 120 хуудас бүхий CD-тэй англи-монгол өнгөт сэтгүүл эрхлэн гаргав.

Мобиком ХХК, Ньютел ХХК байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулсан бизнесийн англи хэлний хагас жилийн сургалтыг нэмэлтээр хэрэгжүүлж эхлэв.
Мөн оны 4-р сард сургалтын анги хооронд англи хэлний тэмцээнийг амжилттай зохион байгуулж суралцагчдын илтгэх ур чадварыг нэмэгдүүлэв.

Бор-Өндөр Уулын Баяжуулах Үйлдвэрийн урилгаар инженер техникийн ажилтнуудад зориулсан мэргэжлийн англи хэлний бүтэн жилийн сургалтыг зохион байгуулав.

Скайтел ХХК-ий удирдах ажилтнуудад зориулсан интерактив элит англи хэлний сургалтыг зохион байгуулав.

Ньютел ХХК-ий дунд шатны удирдлагуудад зориулсан англи хэлний сургалтыг амжилттай зохион байгуулахын зэрэгцээ TOLES хууль зүйн англи хэлний олон улсын шалгалтын төв болох албан ёсны эрхийг гардан авсан.
Мөн оны 12-р сард "Тоастмастерс Интернэшнл" ОУБ-ын Монгол дахь анхны салбарыг үүсгэн байгуулав.

Чоно Группын удирдах албан тушаалтнуудад бизнесийн англи хэлний сургалтыг явуулахын зэрэгцээ "Тоастмастерс Монголиа" клубыг хариуцан авч явж байв.

"MCS Tiger" үйлдвэрийн инженерүүдэд зориулсан тусгай хөтөлбөрөөр англи хэлний сургалтыг зохион байгуулж "MCS MBC" байгууллагын дэргэдэх Тоастмастерс клубыг үүсгэн байгуулав.

Спирт Бал Бурам ХХК-ий ажилтнуудад зориулсан англи хэлний зуны сургалтыг зохион байгуулав.

2014 оны 09-р сарын 01-ээс "Оюуны Тулга" ЕБС-ийн англи хэлний аутсорсинг хөтөлбөрийг гурван жилийн хугацаатайгаар эхлүүлэв.
Мөн Jolly Kids, Jolly Teens, IELTS7UP хөтөлбөрүүдийн анхны элсэлтийг эхлүүлж бүтэн жилийн сургалтыг явууллаа.

Jolly Guys академик англи хэлний хөтөлбөрийн анхны элсэлтийг авч бүтэн жилийн сургалтыг амжилттай хэрэгжүүлэв.
Мөн оны 10-р сард Тоастмастерс байгууллагын Үндэсний Анхдугаар Чуулган, Үндэсний аварга шалгаруулах илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

"Good Neighbors" ТББ-ын ажилтнуудад англи хэлний хагас жилийн сургалт оров. Мөн Говийн бүсийн англи хэлний анхдугаар олимпиадыг амжилттай зохион байгууллаа.
03-р сарын 15-нд Дэлхийн Илтгэлийн Өдрийг Ерөнхийлөгчийн Иргэний Танхимд анх удаа зохион байгуулж, уламжлал болгон илтгэлийн тэмцээн зохион байгуулах эхлэлийг тавьсан.

Дэлхийн Илтгэлийн Өдрийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулав. "Оюуны Тулга" ЕБС-ийн аутсорсинг гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, ЭЕШ-ын англи хэлний хичээлээр улсад 5-р байр эзлэв.
09-р сард анхны салбараа 3-р хороололд нээж, 12-р сард "Jolly Parents Day" эцэг эхчүүдэд зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Jolly Teens уран илтгэлийн тэмцээнийг 02-р сард зохион байгуулж, Дэлхийн Илтгэлийн Өдрийг Хүний эрхийн комисстой хамтран гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулав.
05-р сард сурагчдын төгсөлтийн баярыг өргөн тэмдэглэж, гурав дахь салбараа Хан-Уул дүүрэгт нээн үйл ажиллагаа өргөжүүлэв.

Дэлхийн Илтгэлийн Өдрийг дөрөв дэх жилдээ НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран амжилттай зохион байгууллаа.
Jolly School сурагчдын төгсөлтийн баярыг 05-р сард зохион байгуулахын зэрэгцээ Баянмонгол хотхонд шинэ салбараа нээж, Монгол Бахархал төслийн нээлтийг зохион байгуулав.

"Англи хэл сурах амархан" шинэхэн ном мэндэллээ.
Цар тахлын хорио цээрийн үед сургалтуудыг цахимд шилжүүлэн амжилттай хэрэгжүүлж, QN Tuition – Англи хэл сурах амархан 11 цуврал сургалтын влог бэлтгэн гаргасан.

300 хүүхэд цахимаар англи хэлээ суралцан төгссөн бөгөөд Jolly Drama болон Jolly Eco хөтөлбөрүүдийг шинээр боловсруулан сургалтандаа нэвтрүүлэв.
Мөн Jolly Kids & Jolly Teens сүлд дуутай боллоо.

Дэлхийн Илтгэлийн Өдрийг тохиолдуулан Залуу Манлайлагч илтгэлийн тэмцээнийг Академийн сурагчдын дунд зохион байгуулав.
Do28 сурах бичиг хэвлэгдэн гарч цахим сургалтыг зохион байгуулав. Эцэг эх, сурагчдын хүсэлтээр Яармагт шинэ салбар нээн үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

Дэлхийн Илтгэлийн Өдрийг тохиолдуулан Залуу Манлайлагч илтгэлийн тэмцээнийг Академийн сурагчдын дунд зохион байгуулав.

Залуу Манлайлагч 2024 илтгэлийн тэмцээнийг 700 хүүхэд залуучуудын дунд амжилттай зохион байгууллаа.
Jolly Campus бүтээн байгуулалтын ажил Төв аймгийн Эрдэнэ суманд явагдаж байна.

jollyschool.edu.mn
75090088