Гадаад хэл судлах нь уншиж ойлгож сурахаас илүүтэй амьдралд ашиглахад буюу хэрэглээний шинжтэй байдаг. Насанд хүрэгчдэд зориулсан 28 хоногийн өдөр бүрийн дадал, өөрийгөө урамшуулах, үндсэн 4 чадвар болон дуудлага, дүрэм, үгийн сангаа зэрэг сайжруулах, ахицаа бэлхнээ харахад зориулж бүтээгдсэн хос сурах бичиг. Өдөр тутамд тулгардаг англи хэлтэй холбоотой асуудлаа даван гарахад тань тусална гэдэгт итгэлтэй байна.
Англи хэл заасан 23 жилийн туршлага дээр үндэслэн бичсэн туршлага, ололт амжилтаа маш энгийнээр буулгасан тантай харилцан яриа өрнүүлэх сонирхолтой ном. Англи хэлийг хэн ч сурч болно. Үүнд тодорхой авьяас хэрэггүй. Харин өөрийгөө үргэлж урамшуулж, сурсан бүх зүйлс хүсэл мөрөөдлийг чинь алхам алхамаар ойртуулж байгааг мэдэрч, итгэх ёстой. Ер нь тэгээд сурах хүнд арга олдоно, сурахгүй хүнд шалтаг олдоно шүү дээ. Аливаа хүн сурвал сурсан шиг сурах ёстой, хүн бүхэнд ийм чадвар байгаа. Англи хэл танд өөрт байгаа бүх боломж, авьяас чадвараа нээж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн өнөөдрөөс илүү сайхан ирээдүйг авчрахад туслах болно.
Англи хэлний академийн 4.5-5.5 жилийн цогц хөтөлбөрийн сурах бичиг. Түвшин болоод насны онцлогт тохирсон агуулга, унших, бичих, ярих, сонсох чадваруудыг зэрэг хөгжүүлэх даалгаврууд хийгээд хос болон гурамсан авиан зөв дуудлага, дүрэм, өгүүлбэрийн бүтэц, үгийн санг хөгжүүлдэг. Орчин үеийн шинэлэг сэдэв агуулгын хүрээнд унших материал, хүүхдүүдийн насны онцлогт тохирсон сонсох болон ярих даалгавар, өөрийгөө зөв илэрхийлэх чадварын хамгийн дээд хувилбар болох бичих чадварын даалгаврууд нь зөв системтэйгээр хэл сурахад дэмжлэг болно.
Цэгцтэй суралцахад туслах 4 дэвтэр нь хүүхдийг багаасаа аливаад эмх цэгцтэй хандах, зөв тэмдэглэл хийх, мэдээллийг ангилж ялгах, эргэж сэргээн санахад туслалцаа үзүүлэх англи хэлний академийн хөтөлбөртэй уялдаатай. Авиазүйн дэвтэр - Академийн сургалтын хөтөлбөрт тохирсон бөгөөд бага насны хүүхдийн цагийг хэмнэнэ, Үгийн сангийн дэвтэр - Дэвтрийн шугам тэмдэглэгээ нь дэвтэр хөтлөлтийг илүү нямбай болгох бөгөөд сэргээн санахад хялбар болно, Хичээлийн дэвтэр, Гэрийн даалгаврын дэвтэр
Англи Хэлний Академийн брэнд хөтөлбөрүүдийн хамгийн алдартай нь JOLLY KIDS STARTERS байдаг. Энэхүү хөтөлбөр нь англи хэлийг цагаан толгойн үсгээс эхлэн заадаг уламжлалт арга барилаас эрс ялгаатай бөгөөд авиа, авианы хослол, нийлэмж зэргийг бага насны суралцагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон байдлаар хүргэдгээрээ онцлогтой. Дасгал ажлын ном нь анхлан суралцаж буй хүүхдүүдэд тохиромжтой, сонирхолтой, зурах, будах, холбох болон үсгийн зөв бичлэгийг сурах дасгал ажлуудаар дүүрэн ном юм.