Тус хөтөлбөрийн гол зорилго нь өсвөр үеийнхнийг өөртөө итгэлтэй, бусдад хүндэтгэлтэй, бие биенээ дэмждэг өөдрөг үзэлтэй хувь хүн болон төлөвшихөд нь англи хэлний сургалтын агуулгаараа дамжуулан хувь нэмэр оруулахад оршдог.
Сурагч нь нийгэм, соёл, шинжлэх ухаан, ахуй амьдралын сэдвийн хүрээнд үндсэн мэдээлэлтэй ажиллах, өөрийн сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн англи хэлний мэдлэгээ бүтээлчээр нэмэгдүүлэх, харилцан ярианд хэрэглэх, цаашид бие даан суралцах чадвар эзэмшинэ.
Мөн англи хэлний авиа зүй, хэл зүй, үгсийн сан, өгүүлбэрийн бүтэц, дүрмийн суурь мэдлэгийг олгохын зэрэгцэээ зөв уншиж, ярьж, бичих чадварт суралцана.
Тус сургалтад хамрагдсанаар үндсэн ажлаас хөндийрөхгүйгээр ажлын бус цагаар хичээллэх боломжтой. Бодит үр дүнд хүрэх зорилго бүхий дадал суулгах, төлөвшүүлэх сэтгэлзүйн бэлтгэл, харилцааа болон манлайллын ур чадвар сайжруулах нэмэлт хөтөлбөртэй байдаг.
Сургалтын агуулгын хүрээнд дүрэм хэлзүйн мэдлэгээ ахиулахаас гадна бичгийн чадвар, орчуулгын дадлага, илтгэх чадвар хөгжүүлэх хөтөлбөр, албан захидал бичих, IELTS7UP хөтөлбөр болон тусгайлсан мэргэжлийн англи хэлний хөтөлбөрүүдийг хүргэдэг.
Танай байгууллагын ажилтнуудад англи хэлийг төгс эзэмшиж болно гэдэг итгэлийг төрүүлж, харилцааны болон манлайллын ур чадварыг нь хөгжүүлж, улмаар англи хэлээр дамжуулан ажил мэргэжилдээ амжилт гаргах, бизнесийн бодит үр дүнд хүрэх боломжийг нээж өгөхөд чиглэнэ. Бид байгууллагуудын онцлог болоод хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мэргэжлийн англи хэлний сургалтыг зохион байгуулдаг ба Англи хэлний сургалтыг байгууллагадаа захиалснаар:
Хэрэв танай байгууллага бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол цахим хүсэлтийг бөглөж илгээнэ үү. Бид таны хүсэлттэй танилцан эргэн холбогдох болно.