Англи хэлний Академийн брэнд хөтөлбөр

Англи Хэлний Академийн брэнд хөтөлбөр болох Жолли кидс, Жолли тийнс хөтөлбөр маань Монгол хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоомын аргаар хүүхдийг ЖАРГАЖ сурах боломжийг бүрэн хангасан хөтөлбөр юм.

МОНГОЛ БАХАРХАЛ хөтөлбөр

Даяарчлалын эрин үед Монгол улсын тусгаар тогтнолын нэгэн баталгаа болсон уламжлалт ёс заншил, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх нь нэн чухал шаардлагатай байгааг харгалзан үзэж Англи хэлний академиас энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Монголын түүх, ёс заншил, дахин давтагдашгүй соёлын өвийн талаар хүүхэд залууст англи хэл дээр судлах боломжоор хангах,  суралцах явцдаа бодитоор мэдэрч, туршиж, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхэд дадуулах, улмаар дэлхийд Монгол контентыг түгээн таниулах англи хэлтэй залуу Монгол элч нарыг бэлдэх чинад зорилгыг агуулсан болно.

Эко хөтөлбөр

Эко кидс хөтөлбөр нь байгальд ээлтэй иргэнийг бий болгох зорилготой ба энэхүү хөтөлбөрийн хүрээнд сайн дурын ажлууд зохион байгуулагддаг юм.

Драма хөтөлбөр

Драма хичээл нь анхан шатны ангиас бусад бүх түвшинд 7 хоногт 10-15 минут хичээллэнэ. Монгол хүний хэлэхүйн эрхтнүүд англи хэлэнд байдаг зарим авиаг хэлэхэд хүндрэлтэй тулгардаг учир юун түрүүнд хэлэхүйн булчин хөгжүүлэх дасгалууд, цаашлаад хэл ярианы хичээл түвшин ахих тутам дуу оруулалт, этюд зэрэг ур чадваруудыг хөгжүүлж явдаг. Мөн өөрийн сэтгэл хөдлөл болон нийгмийн сэтгэл зүйн талаар ойлголттой болдог.

Бичээч хөтөлбөр

Жолли бичээч хөтөлбөр нь Англи хэлний бичгийн чадварыг хөгжүүлэх зорилготой ба үүний хүрээнд Цэг, таслал, тэмдэгтийн хэрхэн зөв ашиглах, бичилтийн хэв маяг гэх мэтчилэн зүйлсийн мэдлэг олгох зорилготой.

Залуу манлайлагч хөтөлбөр

Харилцааны өндөр чадвартай байна гэдэг нь сайн манлайлагч болохын салшгүй нэг хэсэг. Үүнд 7-18 насныханд зориулсан Youth Leadership буюу залуу манлайлагч тусгай хөтөлбөр бид санал болгож байна. Бие биеэ дэмжсэн, халуун дулаан уур амьсгалтай орчинд хүүхдүүд маань 5 долоо хоногтоо нэг удаа илтгэл тавина.

Yummy Хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдэд Монголчуудын уламжлалт хооллолтын онцлог, хүнсний бүтээгдэхүүнүүдийн ангилал, төрөл зүйл тэдгээрийн шим тэжээл, амин дэм, эрдэс бодисын тухай ойлголтыг өгч, хэрхэн зөв зохистой эрүүл хооллох мөн хооллох үед болон ширээний ард хэрхэн биеэ зөв авч явах соёлыг таниулж, мэдлэг олгох зорилготой хөтөлбөр юм.

IELTS шалгалтад бэлтгэх хөтөлбөр