Залуу манлайлагч хөтөлбөр

Тус хөтөлбөрийн хүрээнд таван долоо хоног тутам англи хэл дээр илтгэл тавьж, удирдан манлайлах чадвараа хөгжүүлэхээс гадна бие биенийхээ илтгэлд үнэлэлт дүгнэлт өгч, сэндвич аргад суралцдаг.
Сургалтын агуулга гурван үндсэн хэсгээс бүрдэх ба нэгдүгээрт, сурагчид тухайн нэг сэдвийн хүрээнд бэлдсэн илтгэлээ танилцуулах, хоёрдугаарт, IELTS шалгалтын хоёрдугаар хэсэгтэй ижил асуулт авч нэг минут бэлдээд 1-2 минутад өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, гуравдугаарт, бие биендээ зөв цэгцтэй үнэлгээ, дүгнэлт өгч сурдаг давуу талуудтай.

Монгол бахархал хөтөлбөр

Жилд хоёр удаа Монголынхоо бахархалт сэдвүүдийг англи хэл дээр судалснаар сурагчийн эх орон, түүх, өв уламжлалаараа бахархах хайрлах сэтгэлийг бүтээх зорилготой.
Хөтөлбөрийн хүрээнд Монголын ёс заншил, үндэсний онцлог, түүх соёл гэх мэт зүйлсийн талаар англи хэл дээр судалдаг ба түвшин бүрт тохирсон сэдвүүдийг Академийн багш нар боловсруулж сурагчиддаа хүргэдэг юм. Ингэснээр эх орныхоо онцлог зүйлсийг таньж мэдэхээс гадна англи хэл дээр тайлбарлах, ярих чадвартай болно.

Драмын хөтөлбөр

Тус хөтөлбөр нь өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой.
Мөн англи хэлний авиаг дуудахад гарч болзошгүй ярихуйн эрхтнүүдийг хөгжүүлнэ. Драма хичээл нь анхан шатны ангиас бусад бүх түвшинд долоо хоногт 10-15 минут хичээллэдэг.
Монгол хүний хэлэхүйн эрхтнүүд англи хэлэнд байдаг зарим авиаг хэлэхэд хүндрэлтэй тулгардаг учир юун түрүүнд хэлэхүйн булчин хөгжүүлэх дасгалууд, цаашлаад хэл ярианы хичээл түвшин ахих тутам дуу оруулалт, этюд зэрэг ур чадваруудыг хөгжүүлж явдаг. Мөн өөрийн сэтгэл хөдлөл болон нийгмийн сэтгэл зүйн талаар ойлголттой болдог.

Jolly Writers

Бичээч хөтөлбөр

Эрүүл хооллолтын хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдэд Монголчуудын уламжлалт хооллолтын онцлог, амин дэм, эрдэс бодисын тухай ойлголтыг өгч, хэрхэн зөв зохистой эрүүл хооллох мөн хооллох үед болон ширээний ард хэрхэн биеэ зөв авч явах соёлыг таниулж, мэдлэг олгох зорилготой

Jolly Eco

Эрүүл хооллолтын хөтөлбөр

Эко кидс хөтөлбөр нь байгальд ээлтэй иргэнийг бий болгох зорилготой ба энэхүү хөтөлбөрийн хүрээнд сайн дурын ажлууд зохион байгуулагддаг.
Тус хөтөлбөрийн хүрээнд хог ангилан ялгах, эд зүйлсийг ариг гамтай хэрэглэж сурах дадал суулгахаас гадна байгалийн экосистемийн талаарх суурь ойлголтыг хүүхдүүдэд олгодог.