Хүүхдэд зориулсан хөтөлбөр

Тус хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдийг англиар зөв уншиж, ярьж сургахаас гадна англи хэл сурах чин эрмэлзлийг бий болгоход оршдог. 

Уламжлалт сургалтын арга барилаас ялгаатайгаар дуудлага зүйнтогтлоор хичээлийг заадаг. Дуулж бүжиглэж тоглонгоо, хөгжилтэй орчинд англи хэлийг сурдаг.

7-12 НАС

Өсвөр насныханд зориулсан хөтөлбөр

Тус хөтөлбөрийн гол зорилго нь өсвөр үеийнхнийг өөртөө итгэлтэй, бусдад хүндэтгэлтэй, бие биенээ дэмждэг өөдрөг үзэлтэй хувь хүн болон төлөвшихөд нь англи хэлний сургалтын агуулгаараа дамжуулан хувь нэмэр оруулахад оршдог.

Сурагч нь нийгэм, соёл, шинжлэх ухаан, ахуй амьдралын сэдвийн хүрээнд үндсэн мэдээлэлтэй ажиллах, өөрийн сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн англи хэлний мэдлэгээ бүтээлчээр нэмэгдүүлэх, харилцан ярианд хэрэглэх, цаашид бие даан суралцах чадвар эзэмшинэ.

Мөн англи хэлний авиа зүй, хэл зүй, үгсийн сан, өгүүлбэрийн бүтэц, дүрмийн суурь мэдлэгийг олгохын зэрэгцэээ зөв уншиж, ярьж, бичих чадварт суралцана.

13-18 нас

IELTS суурь сургалт

Хөтөлбөрт тусгагдсан цагт төлөвлөгөөний дагуу анхан шатны ерөнхий мэдлэг эзэмшүүлэх,

Англи хэлний анхан  шатны   бичгийн болон ярианы чадвар эзэмшүүлэх

Англи хэлний ярианы чадварыг хөгжүүлэх явцад сонсох, ярих, бичих, чадвар эзэмшүүлэх

Сургалтын явцад суралцагчийн үгсийн санг нэмэгдүүлж, олж авсан мэдлэгийг нь практик дээр хэрэглэж сургах

IELTS өмнөх бэлтгэл сургалт

Суурь шатны сургалтанд хамрагдсан эсхүл Англи хэлний дундаас доош түвшний мэдлэгтэй, ойрын 6 сарын дотор IELTS өгөхөөр бүртгүүлсэн хүмүүст зориулсан сургалт 

Тус хөтөлбөр нь англи хэлний авиа зүй, хэл зүй, үгсийн сан, өгүүлбэрийн бүтэц, дүрмийн мэдлэгийн дунд  шатны суурь мэдлэг олгож, оюутанд дунд шатны идэвхтэй хэрэглээний 2500-3000 үг хэллэгийн нөөц эзэмшүүлж, тэдгээрийг  ашиглан  харилцан яриулж сургах зорилготой. Мөн зөв уншиж, ярьж, бичиж сурах чадварыг анхан шатны түвшинд үргэлжлүүлэн эзэмшүүлнэ

Хөтөлбөрт тусгагдсан цагт төлөвлөгөөний дагуу анхан шатны ерөнхий мэдлэг эзэмшүүлэх

Англи хэлний анхан  шатны   бичгийн болон ярианы чадвар эзэмшүүлэх

Англи хэлний ярианы чадварыг хөгжүүлэх явцад сонсох, ярих, бичих, чадвар эзэмшүүлэх

Сургалтын явцад суралцагчийн үгсийн санг нэмэгдүүлж, олж авсан мэдлэгийг нь практик дээр хэрэглэж сургах

IELTS 7.0-с дээш оноо авах ахисан түвшний сургалт

PRE-IELTS сургалтанд хамрагдсан эсхүл Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй IELTS өгөхөөр бүртгүүлсэн хүмүүст зориулсан сургалт
Тус хөтөлбөрөөр Англи хэлний мэдлэгээ гүнзгий түвшинд хөгжүүлэн IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авахад шаардлагатай бүхий л арга барил, стратеги, чадваруудыг бүрэн эзэмшүүлнэ.

Бодит үр дүнд хүрэх амжилтын сэтгэлзүйтэй болох


Эссе, бичгийн ажлыг шалгаж багшаас зөвлөгөө авах


Бие даалтын багц гарын авлагаар хангах


Ахиц дэвшлийн хяналттай байх


Тоастмастерс клубын хуралд ярианы дадлага хийх