Jolly kids, Jolly teens хөтөлбөр
Англи хэлний академийн боловсруулсан JOLLY KIDS, JOLLY TEENS хөтөлбөрүүд хэрэгжиж буй байршил

Улаанбаатар

Эрдэнэт хот

Төв аймаг, зуун мод

Эрдэнэ сум

Coming soon
Бидний түүх

2005 оны 08-р сарын 11-нд Хэл шинжлэлийн Ухааны доктор, дэд профессор Загдаагийн Ганчимэг Англи хэлний академийг үүсгэн байгуулж, 11 сард Монголд анх удаагаа “Англи хэл амжилттай сурах стратеги” сэдэвтэй лекцийг МХАҮТ-тай хамтран олон нийтэд нээлттэй зохион байгуулав.
Мөн оны 09-р сараас эхлэн бизнесийн англи хэл болон өсвөр насныханд зориулсан бүтэн жилийн академик англи хэлний сургалтуудыг явуулсан.

2006 онд “Тархины Талх” 120 хуудас бүхий CD-тэй англи-монгол өнгөт сэтгүүл эрхлэн гаргав.

2007 онд Мобиком ХХК, Ньютел ХХК байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулсан бизнесийн англи хэлний хагас жилийн сургалтыг нэмэлтээр хэрэгжүүлж эхлэв. Мөн оны 4-р сард сургалтын анги хооронд англи хэлний тэмцээнийг амжилттай зохион байгуулж суралцагчдын илтгэх ур чадварыг нэмэгдүүлэв.

Бор-Өндөр Уулын Баяжуулах Үйлдвэрийн урилгаар инженер техникийн ажилтнуудад зориулсан мэргэжлийн англи хэлний бүтэн жилийн сургалтыг зохион байгуулав.

Скайтел ХХК-ий удирдах ажилтнуудад зориулсан интерактив элит англи хэлний сургалтыг зохион байгуулав.

Ньютел ХХК-ий дунд шатны удирдлагуудад зориулсан англи хэлний сургалтыг амжилттай зохион байгуулахын зэрэгцээ TOLES хууль зүйн англи хэлний олон улсын шалгалтын төв болох албан ёсны эрхийг гардан авсан.
Мөн оны 12-р сард “Тоастмастерс Интернэшнл” ОУБ-ын Монгол дахь анхны салбарыг үүсгэн байгуулав.

Чоно Группын удирдах албан тушаалтнуудад бизнесийн англи хэлний сургалтыг явуулахын зэрэгцээ “Тоастмастерс Монголиа” клубыг хариуцан авч явж байв.

“MCS Tiger” үйлдвэрийн инженерүүдэд зориулсан тусгай хөтөлбөрөөр англи хэлний сургалтыг зохион байгуулж “MCS MBC” байгууллагын дэргэдэх Тоастмастерс клубыг үүсгэн байгуулав.

Спирт Бал Бурам ХХК-ий ажилтнуудад зориулсан англи хэлний зуны сургалтыг зохион байгуулав.

2014 оны 09-р сарын 01-ээс “Оюуны Тулга” ЕБС-ийн англи хэлний аутсорсинг хөтөлбөрийг гурван жилийн хугацаатайгаар эхлүүлэв. Мөн Jolly Kids, Jolly Teens, IELTS7UP хөтөлбөрүүдийн анхны элсэлтийг эхлүүлж бүтэн жилийн сургалтыг явууллаа.

Jolly Guys академик англи хэлний хөтөлбөрийн анхны элсэлтийг авч бүтэн жилийн сургалтыг амжилттай хэрэгжүүлэв.Мөн оны 10-р сард Тоастмастерс байгууллагын Үндэсний Анхдугаар Чуулган, Үндэсний аварга шалгаруулах илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Үндсэн Jolly хөтөлбөрийн сургалтуудыг явуулахын зэрэгцээ “Good Neighbors” ТББ-ын ажилтнуудад англи хэлний хагас жилийн сургалт оров. Мөн Говийн бүсийн англи хэлний анхдугаар олимпиадыг амжилттай зохион байгууллаа. 03-р сарын 15-ны өдөр буюу Дэлхийн Илтгэлийн Өдрийг Ерөнхийлөгчийн Иргэний Танхимд анх удаа зохион байгуулж, цаашид уламжлал болгон илтгэлийн тэмцээн зохион байгуулах эхлэлийг тавьсан.

Дэлхийн Илтгэлийн Өдрийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулав.
“Оюуны Тулга” ЕБС-ийн аутсорсинг гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, ЭЕШ-ын англи хэлний хичээлээр улсад 5-р байр эзлэв.
Мөн 09-р сард анхны салбараа 3-р хороололд нээж сурагчдын англи хэлний сургалтуудыг эхлүүлж, 12-р сард “Jolly Parents Day” эцэг эхчүүдэд зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Jolly Teens уран илтгэлийн тэмцээнийг 02-р сард зохион байгуулж, Дэлхийн Илтгэлийн Өдрийг Хүний эрхийн комисстой хамтран гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулав.
05-р сард сурагчдын төгсөлтийн баярыг өргөн тэмдэглэж, гурав дахь салбараа Хан-Уул дүүрэгт нээн үйл ажиллагаа өргөжүүлэв.

Дэлхийн Илтгэлийн Өдрийг дөрөв дэх жилдээ НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран амжилттай зохион байгууллаа.
Jolly School сурагчдын төгсөлтийн баярыг 05-р сард зохион байгуулахын зэрэгцээ Баянмонгол хотхонд шинэ салбараа нээв.
Мөн Монгол Бахархал төслийн нээлтийг зохион байгуулж, цаашид өв уламжлал, түүх соёлоо англи хэл дээр танилцуулах, мэдлэгээ дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулах эхлэл тавигдсан юм.

“Англи хэл сурах амархан” шинэхэн ном мэндэллээ.
2020 Цар тахлын хорио цээрийн үед сургалтуудыг цахимд шилжүүлэн амжилттай хэрэгжүүлж дуусгасан бөгөөд QN Tuition – Англи хэл сурах амархан 11 цуврал сургалтын влог бэлтгэн гаргасан.

2021 онд 300 хүүхэд цахимаар англи хэлээ суралцан төгссөн бөгөөд Jolly Drama болон Jolly Eco хөтөлбөрүүдийг шинээр боловсруулан сургалтандаа нэвтрүүлэв.Мөн Jolly Kids & Jolly Teens сүлд дуутай боллоо.

Дэлхийн Илтгэлийн Өдрийг тохиолдуулан Залуу Манлайлагч илтгэлийн тэмцээнийг Академийн сурагчдын дунд зохион байгуулав.
Do28 сурах бичиг хэвлэгдэн гарч цахим сургалтыг зохион байгуулав.
Эцэг эх, сурагчдын хүсэлтээр Яармагт шинэ салбар нээн үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

Дэлхийн Илтгэлийн Өдрийг тохиолдуулан Залуу Манлайлагч илтгэлийн тэмцээнийг Академийн сурагчдын дунд зохион байгуулав.

Залуу Манлайлагч 2024 илтгэлийн тэмцээнийг 700 хүүхэд залуучуудын дунд амжилттай зохион байгууллаа.
Jolly Campus бүтээн байгуулалтын ажил Төв аймгийн Эрдэнэ суманд явагдаж байна.
Давуу тал


Эцэг эх - багш - сурагч гурвалсан холбоогоор сургалтын явцыг хянах.

Хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон өөрсдийн боловсруулсан хөтөлбөртэй

Сургалтын агуулгаар дамжуулан түүх, соёл уламжлалын мэдлэгтэй болдог

Түвшин бүрт тохирсон системтэй урт хугацааны цогт хөтөлбөртэй

Богино хугацаанд үр дүн мэдэгдэхүйц харагддаг

Хүүхэд илүү чөлөөтэй сэтгэж хөгжих боломжтой
